Манай улс сүрьеэгийн өвчлөлөөрөө Африкийн орнууд, Хойт Солонгосын дараа оржээ

 

Сүрьеэ өвчтэй залуусын 70 гаруй хувь нь 16-44 насныхан байдаг. Тэдний ихэнх нь эрчүүд

Манай улсад сүрьеэ, ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нас баралт тулгамдсан асуудал болоод байна. 

Саяхан гарсан ДЭМБ-ын Сүрьеэ өвчний тайланд манай улс дахь өвчлөл эрс нэмэгдсэн болох нь батлагджээ. Уг тайланг гаргахын тулд 100 мянган хүн тутамд тандалт хийхэд 428 илэрсэн ажээ. Ингэснээр манай улс сүрьеэгийн өвчлөл хамгийн ихтэй улсын жагсаалтын 10-т орсон байна. Манай улсын өмнө Хойт Солонгос, Филиппин, Африкийн хэд хэдэн улс орсон талаар dailymail.co.uk сайтад дурьджээ. Хойт Солонгост гэхэд 100 мянган хүн тутамд хийсэн судалгаагаар 513 хүн сүрьеэ өвчтэй гарсан байдаг.

Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж буй. Насны бүлгээр авч үзвсэл 70 гаруй хувь нь 16-44 насны залуусын дунд тохиолдож байна.Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 53.5 хувь, эмэгтэйчүүд 46,5 хувийг тус тус эзэлж байгаа аж

Эх сурвалж peak.mn