Дотоод орчны агаарын чанар муу, бохир байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Хүмүүс өдрийн дийлэнх цагаа өнгөрөөдөг гэр, албан байгууллагад байхдаа агаарын бохирдолд өртөх эрсдэл хамгийн их байдгийг та мэдэх үү. Тиймээс сүүлийн үед эмч мэргэжилтнүүд дотоод орчны агаарын бохирдлын талаар ярьж, сэрэмжлүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан НЭМҮТийн эрдэм шинжилгээний ажилтан, НЭМ-ийн магистр О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
 

-Сүүлийн үед эрдэмтэн, судлаачид гадаад орчны агаарын бохирдлоос гадна дотоод орчин дахь агаарын бохирдлын талаар ярих болжээ. Тиймээс дотоод орчны агаарын бохирдол гэж юуг хэлээд байгаа талаар тайлбарлаж ярилцлагаа эхэлье?

-Дотоод орчны агаар гэдэг нь ямар нэгэн байгууламжаар гадаад орчноос тусгаарлагдсан орон зайд байгаа агаарыг хэлдэг. Хүн амьдралынхаа 80-90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, сургууль, цэцэрлэг, машин унаа, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийт болон манай улс нийгмийн эрүүл мэнд, түүний дотор хүрээлэн буй орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар онцгой анхаарч хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Ялангуяа гадаад, дотоод орчны агаарын чанар, бохирдлын асуудлыг хөндөж байгаа юм. ДЭМБ-ын үзэж байгаагаар дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл үүсэхэд нөлөөлдөг томоохон эрсдэлт хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн өвчлөлийн 2.7хувь нь дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэйг тогтоосон. Үүний 91 хувь нь хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй хүн амын дунд түүнээс 80 хувь нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хүн ам өртөж байна гэж үздэг.

Дотоод орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг олон эх үүсвэр бий. Үүнээс голлох эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, тамхины утаа, гэрт гал түлэх, хоол хийх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, барилгын материал болон хулдаас, тавилга, угаалга цэвэрлэгээний бодис зэрэг багтдаг.

-Дотоод орчин дахь агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг зүйлсэд юу багтдаг вэ?


-Дотоод орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлж бохирдуулдаг олон эх үүсвэр бий. Тухайлбал, тамхины утаа, гэрт гал түлэх, хоол хийх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, барилгын материал болон хулдаас, тавилга, угаалга цэвэрлэгээний бодис зэрэг нөлөөлдөг. Эдгээрээс нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, хүхрийн
давхар исэл, тоос тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд, формальдегид зэрэг бохирдуулагч бодис мөн түүнчлэн хөгц мөөгөнцөр, нян, хачиг зэрэг нь хүний арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, зүрх судасны өвчлөл, харшил, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдгийг судалгааны дүнгээр эрдэмтэд тогтоогоод байгаа юм.

-Дотоод орчны агаарын бохирдолд хүүхэд хамгийн их өртдөг. Манай улсын эрдэмтэд дотоод орчны агаарын бохирдлын хүрээнд судалгаа хийсэн үү?


-Хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд байх үеэс нь ноцтой хор хөнөөл учруулдаг зүйл нь агаарын бохирдол юм. Агаарын бохирдлоос болж өвдөж, эмнэлэгт хандсан иргэд, хүүхдийн тоо жил ирэх тутам өсч байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байна.

Манай оронд дотоод орчны агаар бохирдуулагчийг судалсан хэд хэдэн судалгаа бий. Хүүхдийн эрүүл мэнд, тэдний суралцах чадварт сургуулийн хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөл 20-70 хувь байдаг.

Тухайлбал, сургуулийн дотоод орчны агаарынчанар, бичил цаг уур, цэвэрлэгээ зэрэг эрүүл ахуйн нөхцөлөөс гадна бусад хүчин зүйл сөргөөр нөлөөлдгийг судлаачид тогтоосон.

Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болж байна. Хамгийн сүүлийн судалгаа гэвэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 онд хийсэн “Сургуулийн дотоод орчны агаарын чанар, сургалтын орчны эрүүл ахуйн үнэлгээ” судалгаагаар сургуулийн анги танхимын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж өндөр байгаа нь агааржуулалт хангалтгүй, анги танхимын бичил цаг уурын үзүүлэлтүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг харуулсан. Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын үндсэн үзүүлтийн нэг болох нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өндөр байгаа нь суралцагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байгааг тогтоосон.

AIROCIDE агаар цэвэршүүлэгчийг эмнэлэг, олон нийтийн газрууд өргөн хэрэглэдэг. Уг агаар цэвэршүүлэгч нь бактер, вирус, хөгц мөөгөнцөр, HEPA шүлтүүрээр шүүж чадахгүй организмыг устгадаг. Ингэснээр тэдгээр бичил организм болон бусад бохирдуулагчдыг тасалгаанд дахин тархах нөхцөлгүй болгодог.

-Судалгаанд хамрагдсан айл өрх, албан байгууллагаас дотоод орчны агаарын бохирдолд анхаардаг нь хэд байсан бол?

-Иргэд болон албан байгууллагууд дотоод орчны агаарын чанарын талаар тодорхой ойлголтгүй зөвхөн гадаад орчны агаарын бохирдлын асуудалд санаа зовниж байна. Гэтэл бид нэг өдрийнхөө 70-80 хувийг ажлын байр, машин унаа, сургууль, цэцэрлэг, гэр орондоо өнгөрөөдөг учир дотоод орчны агаарын чанарын асуудал чухал юм. Үнэн хэрэгтээ дотоод орчиндоо анхаарал хандуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд бараг байдаггүй. Харин бизнесийн байгууллагуудын агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийн сурталчилгаа, түүнийг Засгийн газраас түгээсэнтэй холбогдуулан иргэд дотоод орчиндоо тэдний танилцуулсан төхөөрөмжийг авч ашиглах нь нэмэгдсэн байх талтай. Тухайлбал, AIROCIDE агаар цэвэршүүлэгч байна. Эмнэлэг, олон нийтийн газрууд өргөн хэрэглэдэг энэхүү агаар цэвэршүүлэгч нь бактер, вирус, хөгц мөөгөнцөр, HEPA шүлтүүрээр шүүж чадахгүй организмыг устгадаг. Ингэснээр тэдгээр бичил организм болон бусад бохирдуулагчдыг тасалгаанд дахин тархах нөхцөлгүй болгодог. Тиймээс уг агаар цэвэршүүлэгчийг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хүмүүс худалдан авах болсон.

-Манай улсын хүн амын гурван хувь ньхаршилтай. Үүнд дотоод орчны агаарын бохирдол нөлөөлөх үү?

-Харшил үүсгэгч гадаад болон дотоод орчинд аль алинд нь байгаа. Тоос, тоосонцрын харшил, муур, нохойн хачиг, бөөс, үсний харшил гээд олон үүсгэгч байдаг. Үүсгэгчийг устгаж байж харшил үүсэхгүй. Харшлын анхны шинж тэмдэг илэрвэл өөрөө эсвэл хэн нэгний ам дамжсан яриагаар эмчлэхгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Улмаар юунаас харшилж байгаагаа тогтоолгож шуурхай эмчилгээ хийлгэн, харшил үүсгэгчийг даруй бууруулах арга хэмжээ авах нь чухал юм.

-Таны ярианаас дотоод орчны агаарын байдалд анхаарал хандуулах нь ямар чухал гэдгийг ойлголоо. Эцэст нь хүйтний улирал эхэлж буй энэ үед дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх боломжтойг асууж ярилцлагаа өндөрлөе.

-Дотоод орчны агаарын бохирдлоос гэртээ болон ажлын байранд байхдаа сэргийлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд эх үүсвэрүүдээ ажлын байр болон гэртээ тодорхойлоод үзэх нь чухал. Түүнчлэн хивс хивсэнцэр ихтэй эсэх, цэвэрлэгээ хийхдээ тоос сорогчоор соруулдаг уу эсвэл шүүрээр шүүрддэг үү, чийгтэй цэвэрлэгээний давтамж гэх зэргээ тодорхойлж үзэх хэрэгтэй. Эдгээрийг сайн ажигласны үр дүнд та дотоод орчныхоо агаарын чанарыг сайжруулах аргуудаа сонгоод ашиглаж болно. Жишээлбэл, бүх дотоод орчинд тамхи татахгүй байх, өдөрт багадаа 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалтыг хамгийн багадаа 30 минут хийх хэрэгтэй. Өнөөдрийн манай нөхцөлд зарим өдрүүдэд гадаад орчны агаарын чанар муу
байгаа үед цонх салхивч, хаалгаар бохир агаар их нэвтэрдэг. Энэ тохиолдолд агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг зөв ашиглах нь бохирдлыг бууруулах нэг арга юм.