Сансар дахь тариалан. Маш том шалгуур

Хүнийг сансар луу илгээнэ гэдэг хүн төрөлхтний хувьд урт хугацааны чин хүсэл байв.Тэр хэмжээгээрээ хүнд хэцүү шалгуур, даалгавруудтай нүүр тулсаар байсан ба хамгийн хэцүү даалгавар нь хүнсний бүтээгдэхүүнийг урт хугацаагаар хангах байлаа. Марсыг судлахаар зорилт тавьсан NASA-д энэ нь том асуудал болон гарч ирсэн. NASA-гийн эцсийн гаргалгаа нь юу байсан бол? Энэхүү асуултын шийдэл нь сансарт таримал ногоог ургуулах байлаа. Өөрөөр хэлбэл сансарт газар тариалан эрхлэх байсан юм.

VOCs-ийн хор хөнөөл

Гэвч газар тариалан эрхлэх явцад асуудал гарсан. Асуудлын гол эзэн нь этилений хий байв. Этилений хий нь дэгдэмхий хорт хийний /VOCs/ гол төлөөлөгчдийн нэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүнээс ялгардаг хий юм. Энэ хий нь хүнсний ногоо, жимс боловсроход дэмждэг боловч тэр хэмжээгээрээ бас муу. Ялангуяа бороо, салхигүй битүүмжлэгдсэн сансрын тариалангийн талбайд этилений хий нь маш хурдацтайгаар бүтээгдэхүүнийг муутгаж таримал ургамлын ургацад саад учруулж байсан. Ургац хураахын өмнө ялзарч муудаж байв. Ингэж NASA дэгдэмхий хорт хийн/VOCs/ өмнө өвдөг сөгдсөн.

Тодорхой шийдэлд хүрэх

NASA- ч гэсэн эхэндээ филтерийг ашиглан дэгдэмхий хорт хийг /VOCs/ цэвэрлэх гэж туршиж үзсэн. Гэвч дэгдэмхий хорт хий /VOCs/ хэмжээний хувьд маш жижиг байсан тул HEPA филтер хүртэл тус болж чадсангүй. Хүнсний бүтээгдэхүүний ялзралыг зогсоож сансар дахь тариаланг цааш явуулахын тулд дараах хэд хэдэн нөхцөлийг хангах шаардлагатай болсон.

  1. агаарыг төгс цэвэршүүлэх
  2. өндөр хүчин чадалтай, бага цахилгаан зарцуулдаг байх
  3. озон болон бусад хорт хийг ялгаруулдаггүй байх

12 жилийг зарцуулсны эцэст NASA эдгээр зорилгодоо хүрч төгс шийдлийг олж чадсан. Тэдний хэзээ ч бүтэхгүй мэт санагдаж байсан тэр зүйл нь одоо бодит болон гайхамшигт агаар цэвэршүүлэгч боллоЭнэхүү шийдэлдээ NASA сансар судлалын хүрээлэнгээс "AIROCIDE" хэмээх нэрийг оноожээ.

Дэлхийд бууж ирсэн сансрын технологи

NASA-гийн зохион бүтээсэн Airocide технологийг худалдаанд гаргах онцгой эрхийг өгснөөс хойш зах зээлд маш хүчтэйгээр өөрийн байр сууриа эзэлсээр байна. 2001 онд АНУ-д гарсан Aнтракс бактерийн террорист халдлагын үеэр NASA болон Висконсин их сургуулийн эрдэмтэд хамтран туршилт хийж Airocide технологи антрaкс бактерийг устгадаг болохыг тогтоосон.
 Airocide-ийн реакшион чамберлуу нэвтрэн орсон спорыг 99,9%-аас илүүтэйгээр устгасан. Ямар ч вирустэй харьцуулахын аргагүй өөр бичил амьд организмыг агуулдаг антракс бактерийг устгадаг болох нь нотлогдсон мэдээнүүд airocide-ийн эргэн тойронд хийгдэж буй туршилт судалгааны ажлуудад маш их урам зоригийг өгч байв. Үүний үр дүнд дараа дараагийн туршилтуудаар вирус, нян, түргэн ууршимтгай органик нэгдлүүд, цэцгийн тоос, хөгц, мөөгөнцөр, бүдүүн нарийн ширхэгт тоос, тоосонцор гэх мэт та бидний сайн мэддэг, мэддэггүй бичил организмыг хүртэл устгадаг болох нь нотлогдсон.

Технологиос бизнес болсон нь

1998 оноос үйлдвэрлэлийн зах зээлд эрчимтэйгээр нэвтэрч эхэлсэн ба анх зах зээл дээр гарахдаа хүнсний агуулах, виноны үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг газарт хөгц, мөөгөнцөр, бактерээс хамгаалахын тулд хэрэглэж байсан. Airocide нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний шинэхэн байдлыг 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар уртасгаж байсан нь ашиглаж буй компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж байв.


Үр дүнг чухалчилсан агаар цэвэршүүлэгч

Эн тэргүүний сансар судлалын шинжлэх ухааны гол цөм болсон Airocide нь ажиллах зарчим, гарах үр дүнгээрээ бусад агаар цэвэршүүлэгчээс ялгарах ялгарал нь илт байдаг.
NASA-гийн зохион бүтээсэн агаар цэвэршүүлэгч технологи болох airocide нь агаар дахь бактери, хөгц, мөөгөнцөр, вирус, харшил үүсгэгч, түргэн ууршимтгай органик нэгдлүүд /VOCs/, муухай үнэрийг задалдаг( органик нэгдлийг нүүрстөрөгчийн давхар исэл болон уураар хувиргах), энэ процессийн үед бусад хорт дайвар нэгдлүүдийг ялгаруулдаггүй онцгой бүтээгдэхүүн юм. Airocide нь агаар цэвэршүүлэх болон ариутгалд маш үр дүнтэй бөгөөд бага зардлаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах шаардлагатай бүхий л салбарт тохиромжтой шинэ үеийн технологи агаад таны болон NASA-гийн тун чухал бренд юм.